Тавдугаар лекц

Фалунь дүрс

Бидний Фалунь Дафагийн соёмбо бол Фалунь. Гон чадвартай хүн, энэ Фалунийг эргэж байгааг нь хардаг, бидний тэр жижиг Фалуний тэмдэг бас адилхан, тэр эргэж байдаг. Бид сансар ертөнцийн үнэн, нинжин, тэвчээр гэсэн мөн чанарын дагуугаар, бидний бясалгалыг удирдаж байдаг. Сансар ертөнцийн хувирах үндэслэлийн дагуугаар бясалгадаг, иймээс бидний бясалгаж байгаа энэ гон аугаа том. Ямар нэг утгаар яривал, энэ Фалунь дүрс нь сансар ертөнцийн хураангуй дүрс юм. Буддизм арван зүгийн дэлхийг нэг ертөнцийн ухагдахуун гэж үздэг, дөрвөн тал найман зүг, найман зүг, магадгүй зарим хүн түүний дээш доош нэг гон багана оршиж байгааг хардаг, иймээс дээш доош нэмээд яг арван зүгийн дэлхий нь энэ сансар ертөнцийг бүтээдэг, Буддизмын сансар ертөнцийн ерөнхийлөлийг төлөөлдөг.

Мэдээж энэ сансар ертөнцөд тоолошгүй оддын аймаг байдаг, бидний тэнгэрийн оёдлын аймаг ч багтдаг. Бүх сансар ертөнц хөдөлж байдаг, бүх сансар ертөнцийн бүх оддын аймаг бүгд хөдөлж байгаа, иймээс энэ дүрс доторх Тайжи ба жижиг 卍 үсгэн тэмдэг бас эргэдэг, бүх Фалунь бас эргэж байгаа, мөн дунд талын 卍 том үсгэн тэмдэг бас эргэж байдаг. Өөр нэг утгаар яривал, энэ нь бидний тэнгэрийн оёдлын аймгийг билэгшээдэг, яагаад гэвэл бид бас Буддизмынх, иймээс дунд тал нь Буддизмын тэмдэг юм, энэ нь гадаргуугаас харахад ийм байдаг. Өөр өөр бие бодь бүгд өөр өөр орон зайнд орших хэлбэртэй, өөр орон зайнд маш их баялаг, маш их нарийн хувирах явцтай мөн орших хэлбэртэй. Энэ Фалунь дүрс бол сансар ертөнцийн хураангуй дүрс юм, мөн энэ нь орон зай болгонд түүний орших хэлбэртэй, хувирах явцтай, иймээс би үүнийг нэг орон гэнэ.

Фалунь цагийн зүүний дагуугаар эргэхэд, автоматаар сансар ертөнцөөс энерги сордог; цагийн зүүний эсрэг талаар эргэхэд, энергийг гаргадаг. Дотогшоо эргэхдээ(цагны зүүний дагуу)өөрийгөө аварна, гадагшаа эргэхдээ(цагны зүүний эсрэг) хүнийг аварна, энэ нь бидний бясалгалын онцлог. Зарим хүн ингэж ярьдаг: бид нар Буддизмынх, яагаад бас Тайжи байгаа юм? Энэ Тайжи Бумбынх биш гэж үү? Яагаад гэвэл бидний энэ бясалгал маш аугаа бясалгаж байгаа, бүх сансар ертөнцийг бясалгаж байгаатай адил. Тэгвэл та бүгд боддоо, энэ сансар ертөнц нь хоёр том системтэй байдаг, Будда, Бумбынх гэсэн хоёр аугаа системтэй!Аль нэг системийг нь гаргачихвал бүхэл сансар ертөнцийг бүтээхгүй, бүхэл бүтэн сансар ертөнц гэж ярьж болохгүй, иймээс бидний үүн дотор Бумбын зүйлүүд байдаг. Зарим хүн ингэж ярьдаг: Зөвхөн Бумбынх биш ш дээ, бас Христосийн шашин, Күнзийн шашин, өөр шашнууд гэх мэт. Би та бүгдэд яръя, Күнзийн шашнаар бясалгаад маш их өндөр давхаргад хүрэхэд, тэр Бумбад нийцэнэ; мөн баруун зүгийн маш олон шашны бясалгал өндөр давхаргад хүрсэний дараа, тэр Буддизмд нийцдэг, тэр Буддын системд хамаарагддаг. Ийм л хоёр том систем байдаг.

Тэгвэл яагаад Тайжи дүрс хоёр нь дээгүүр нь улаан, доогуур нь цэнхэр, хоёр нь дээгүүр нь улаан, доогуур нь хар байгаа вэ? Бидний ердийн мэдэж байгаагаар, Тайжийг хар цагаан хоёр янзын бие бодиос бүтсэн гэж үздэг, арга билэг хоёр хий юм. Тэр бол нэг маш гүехэн давхаргын ойлголт юм, өөр өөр орон зайнд өөр өөр илрэлтэй байдаг. Хамгийн дээд давхарга дундын илрэл, түүний өнгө нь ийм л байдаг. Бид ер нь Бумбыг дээр нь улаан доогуур нь хар гэж үздэг. Нэг жишээ яръя, бидний зарим хүмүүст тэнгэрийн нүд нээгдсэн, нүдээрээ харахад улаан, зөвхөн нэг давхаргаар зөрөөтэй орон зайд харахад тэр ногоон өнгөтэй гэдгийг харсан. Нөгөө алт шиг шар өнгө нь өөр орон зайнд харахад сурагч ягаан өнгөтэй харагдсан, тэд ийм нэг зөрөөтэй байдаг, энэ нь өөр өөр орон зайнд өнгө бас өөр өөр өөрчлөлт гаргадаг. Дээрх нь улаан доогуурх нь цэнхэр Тайжи нь төрөлхийн аугаа Бумбад хамаарагддаг, Чимэнь бясалгалын номын үүд бас багтдаг. Дөрвөн талын жижиг 卍 үсгэн тэмдэг Буддизмынх, энэ нь дундахтай адил, бүгд Буддизмынх. Энэ Фалуний өнгө нь арай илүү гялтганадаг, бид үүнийг Фалунь Дафагийн соёмбо болгосон.

Та бүгдийн тэнгэрийн нүдээр харсан тэр Фалунь магадгүй ийм өнгөтэй биш, энэ дэвсгэр өнгө өөрчлөгдөж чадна, гэхдээ дүрс нь өөрчлөгдөхгүй. Би чиний хэвлий гэдсэнд өгсөн Фалунь эргэхэд, чи тэнгэрийн нүдээрээ харсан нь магадгүй улаан, магадгүй сурагч ягаан, магадгүй ногоон, бас магадгүй өнгөгүй. Улаан, шаргал, шар, ногоон, бүдэг ногоон, цэнхэр, сурагч ягаан, түүний дэвсгэр өнгө тасалтгүйгээр өөрчлөгддөг, иймээс чиний харсан нь магадгүй өөр өнгөтэй, гэхдээ дотрын 卍 үсгэн тэмдэг, Тайжигийн өнгө дүрс нь өөрчлөгдөхгүй. Бид энэ дүрсний дэвсгэр өнгийг нэлээд гоё гэж үздэг, бид түүнийг тогтоосон. Гон чадвартай хүн энэ давхаргын орон зайг нэвтэрч маш олон зүйлүүдийг хардаг.

Зарим хүн ингэж ярьдаг: энэ 卍 үсгэн тэмдэг Гитлерийн тэр зүйлтэй адил юм шиг. Та бүгдэд хэлье, энэ үсгэн тэмдэг өөрөөсөө ямар ч ангит ухагдахуун байхгүй. Зарим хүн ингэж ярьдаг: энэ үзүүр нь ийшээ жоохон муруй байвал Гитлерийн нөгөө зүйлтэй адилхан болчихно. Ийм биш юм, хоёр талдаа эргэдэг. Бидний хүн төрөлхтний нийгэмд 2500 жилийн өмнө түгээмлээр энэ дүрсийг таньсан, Шагжамүнигийн үед үүнийг мэдсэн юм. Гитлер дэлхийн 2-р дайны үеэс одоог хүртэл дөнгөж хэдэн арван жил л өнгөрсөн, тэр энэ зүйлийг хулгайлж хэрэглэсэн. Гэхдээ түүний өнгө нь биднийхтэй адилгүй, түүнийх хар өнгөтэй, мөн түүний үзүүр нь дээш харсан, босоо хэлбэртэй, босоогоор нь хэрэглэсэн. Энэ Фалунийг энэ хүртэл л яръя, би зөвхөн түүний гадна талын хэлбэрийг ярилаа.

Тэгвэл энэ 卍 үсгэн тэмдэг бидний Буддизмд юу гэж үздэг вэ? Зарим хүн үүнийг өлзий хутаг сэтгэчилэн бүтэх гэж ярьдаг, энэ бол энгийн хүний тайлбар. Би та бүгдэд яръя, энэ 卍 үсгэн тэмдэг бол Буддын давхаргын шинж тэмдэг, зөвхөн Буддын давхаргад хүрэхэд л байдаг. Бодиства, Архадад байхгүй, гэхдээ том Бодиства, дөрвөн том Бодисатваад байдаг. Бид эдгээр том Бодиства бүгд жирийн Буддын давхаргаас маш хол давсан байдгыг харсан, тэр ч байтугай Рулайгаас ч өндөр. Рулай давхаргаас гарсан Будда тоолошгүй байдаг. Рулайд зөвхөн нэг л 卍 үсгэн тэмдэгтэй, Рулайгаас дээш давхаргад хүрэхэд, энэ 卍 үсгэн тэмдэг нь илүү болчихдог. Рулайгаас нэг дахин гарчихвал хоёр卍 үсгэн тэмдэг байдаг, дахиад дээш гарчихвал гурав, дөрөв, тав байдаг, ихдээ бүх бие дээр нь гардаг. Толгойн дээр, мөрөн дээр, өвдгөн дээр бүгдэд дээр нь гардаг; багтахгүй байвал, гарын алга, хурууны өндөг, хөлний улан дээр, хөлний хурууны өндгөн дээр гэх мэт бүгдэд дээр нь гарна. Давхарга үргэлж тасралтгүйгээр дээшлэхийн дагуугаар, 卍 үсгэн тэмдэг тасралтгүйгээр нэмэгдэнэ, иймээс 卍 үсгэн тэмдэг нь Буддын давхаргыг төлөөлсөн байдаг, Буддын давхарга улам өндөр болбол, энэ 卍 үсгэн тэмдэг улам их болно.

Чимэнь бясалгал

Будда, Бумбын хоёр системийн бясалгалаас гадна, бас нэг чимэнь бясалгал байдаг, тэр өөрийгөө чимэнь бясалгал гэж нэрлэдэг. Бидний энгийн хүний бясалгалын аргад ийм нэг янзын үзэл байдаг: Хятадын дээр үеэс өнөөдрийг хүртэл, хүмүүс Будда Бумба хоёр системийн бясалгал нь гол удмын бясалгадаг арга гэж үздэг, бас түүнийг ариун номын үүдний бясалгал гэж нэрлэдэг. Энэ чимэнь бясалгал нь ерөөсөө олон нийтэд тараалддаггүй, маш их цөөхөн хүн үүнийг оршиж байгааг нь мэддэг, зөвхөн урлагийн бүтээлд сонсож байсан.

Чимэнь бясалгал байдаг юм уу үгүй юм уу? Байна. Би бясалгалын явцад, ялангуяа сүүлийн хэдэн жилд би чимэньгийн гурван эрхэм хүнтэй тааралдсан, тэд өөрсдийн энэ үүдний охийг надад дамжуулсан, маш их онцгой зүйл, маш их сайн. Учир нь тэдний зүйлүүд маш их онцгой, иймээс бясалгасан зүйл нь маш их сонин, жирийн хүнд ойлгогдохгүй. Мөн бас ийм нэг үг байдаг, Будда ч биш, Бумба ч биш, Буддад ч бясалгахгүй, Бумбад ч бясалгахгүй. Хүмүүс Буддад ч бясалгахгүй Бумбад ч бясалгахгүй гэдгийг сонсчихоод, түүнийг "хажуугийн хаалга зүүн зам" гэж нэрлэдэг, тэр өөрийгөө чимэнь бясалгал гэж нэрлэдэг. "Хажуугийн хаалга зүүн зам" гэж нэрлэхэд энэ нь доромж утгатай үг, гэхдээ эсрэг утга байхгүй, түүнийг буруу ном гэж байгаа юм биш, энэ бол лавтай юм. Үгийг гаднах утгаар нь ойлгоход бас буруу ном гэсэн утга байхгүй. Угаасаа Будда, Бумбын бясалгалыг ариун номын үүдний бясалгал гэдэг, түүний энэ бясалгал хүнд танигдахгүй байхад, хүмүүс түүнийг хажуугийн хаалга, хажууд байгаа хаалга, ариун номын хаалга биш гэдэг. Тэгвэл зүүн зам гэж юу вэ? Зүүн нь мунхаг утгатай, мунхаг зам. Зүүн, хятадын дээр үеийн нэр үгийн дунд үргэлж түүнийг мунхаг гэж үздэг, "хажуугийн хаалга зүүн зам" нь ийм л нэг утгатай юм.

Яагаад тэр буруу ном биш вэ? Яагаад гэвэл тэр бас нарийн зан авирын шаардлагатай, тэр бас сансар ертөнцийн мөн чанарын дагуугаар бясалгадаг, тэр бас энэ сансар ертөнцийн мөн чанар, сансар ертөнцийн зүй тогтлыг зөрчөөгүй, тэр бас муу зүйл хийхгүй, иймээс түүнийг буруу ном гэж ярьж болохгүй. Яагаад гэвэл бидний энэ сансар ертөнцийн мөн чанар нь Буддын, Бумбын хоёр системийн бясалгалын аргад нийцсэн биш, харин Буддын ба Бумбын хоёр системийн бясалгалын арга сансар ертөнцийн мөн чанарт нийцдэг, тэгээд ариун ном болсон. Чимэнь бясалгал нь энэ сансар ертөнцийн мөн чанарт нийцвэл энэ нь буруу ном биш, мөн адил ариун ном юм, яагаад гэвэл сайн муу, нинжин харгисыг цэгнэх шалгуур нь сансар ертөнцийн мөн чанар юм. Тэр сансар ертөнцийн мөн чанарын дагуугаар бясалгадаг, иймээс тэр ч гэсэн ариун замынх юм, зөвхөн л түүний шаардлагын онцлог нь Буддын ба Бумбын хоёр системтэй адилгүй. Тэр ч өргөнөөр шавид заахыг ярихгүй, заах хэмжээ нь маш их бага. Бумба нь бясалгал заахдаа, зөндөө шавьтай, гэхдээ зөвхөн нэг л шавьд жинхэнэ үнэнийг уламжиладаг; Буддизм бүх амийг аврахыг ярьдаг, хэн бясалгаж чадна, тэр бясалгана.

Чимэнь бясалгал нь уламжлагдахад хоёр хүн байж болохгүй, мөн маш урт түүхийн үед нэг хүнийг сонгож тогтоогоод уламжилдаг, иймээс түүний тэр зүйлийг угаасаа энгийн хүнд үзүүлэхгүй. Мэдээж чигонын оргил үед, би энэ бясалгалын дунд цөөхөн хэсэг хүн бас гараад бясалгал зааж байгааг олж мэдсэн. Тэгэхдээ заагаад заагаад тэр болохгүй байна гэдгийг мэдсэн, яагаад гэвэл зарим зүйлийг түүний багш үндсэндээ түүгээр заалгуулахгүй. Чи бясалгал заах бодолтой байвал, чи хүнийг сонгож болохгүй, ирсэн хүний, зан авирын өндөр нам нь өөр өөр давхаргад байдаг. Янз бүрийн бодолтойгоор ирж сурч байгаа, ямар ч хүн байдаг, чи шавийг сонгох арга байхгүй. Иймээс чимэнь бясалгалыг дэлгэрүүлж болохгүй, амархан аюул гарна, яагаад гэвэл түүний зүйл нь маш их онцгой.

Зарим хүн ингэж боддог, Буддизм Буддад бясалгадаг, Бумба үнэн хүнийг бясалгадаг, тэгвэл чимэнь бясалгал бясалгаад үр дүнтэй болчихвол яах вэ? Тэр бол чөлөөтэй бурхан, түүнд тогтоосон сансар ертөнцийн орны хүрээ байхгүй. Та бүгд мэднэ, Рулай Будда, Шагжамүни, Суопо оронтой байдаг; Ум мааны бадны хум нь диваажинтай; Яуши Будда, Лиули оронтой; Рулай болгон, том Будда болгон бүгд өөрийн оронтой. Аугаа гэгээрэгч болгон өөрийн зохион байгуулсан нэг тэнгэрийн оронтой, түүний маш их олон шавь нь дотор нь амьдардаг. Гэхдээ чимэнь бясалгалын хувьд түүнд тогтсон сансар ертөнцийн хүрээ байхгүй, тэр зөвхөн нэг аялаж байгаа бурхан чөлөөтэй арш шиг.

Буруу номоор хичээллэх

Буруу номоор хичээллэх гэж юу вэ? Ийм хэдэн янзын хэлбэр байдаг: зарим хүн зориуд буруу номоор хичээллэдэг, яагаад гэвэл энэ зүйл үе үед уламжилах хүнтэй байдаг. Яагаад энэ зүйлийг уламжилдаг вэ? Яагаад гэвэл тэр энгийн хүний дундын нэр, ашиг, баян болохыг хөөцөлддөг, тэр үүнийг л ярина. Мэдээж түүний зан авир нь өндөр биш, тэр гон олж чадахгүй. Тэр юу олж авах вэ? Нүгэл. Хүний нүгэл их болоход, бас нэг янзын энергийг бий болгодог. Гэхдээ түүнд давхарга байхгүй, түүнийг бясалгаж байгаа хүнтэй харьцуулашгүй, гэхдээ энгийн хүнтэй харьцуулбал энгийн хүнийг хязгаарлаж чадна. Яагаад гэвэл энэ зүйл нь бас энергийн илрэл юм, нягтрал нь маш их нягтарахад, бас хүний биеийн гон чадварыг хүчтэй болгож чадна, мөн ийм нэг нөлөө гардаг, иймээс угаасаа зарим хүн ийм зүйлийг уламжлан заадаг. Тэр ингэнэ: би муу зүйл хийхэд, хүн загинахад, миний гон өснө. Түүний гон өсч байгаа юм биш, үнэндээ бол энэ хар өнгөтэй бие бодийн нягтралыг нягт болгосон, яагаад гэвэл муу зүйл хийвэл хар өнгөтэй бие бодь-нүглийг олно. Иймээс түүний биенд угаасаа байгаа тийм жоохон гон чадварыг, энэ янзын нүглээр хүчтэй болгодог, бас жоохон гон чадвар гаргаж чадна, гэхдээ том зүйл хийж чадахгүй. Ийм янзын хүмүүс муу зүйл хийвэл гон нь өснө гэж үздэг, тэр ингэж л ярьдаг.

Зарим хүн, Бумба нь нэг тохойгоор өндөр болоход, мангас нь арав дахин өндөр болдог гэж ярьдаг. Энэ нь энгийн хүний дундын гажуу яриа юм, тэр мангас хэзээ ч Бумбаас өндөр байж чадахгүй. Ийм нэг байдал байдаг, бидний хүн төрөлхтний ойлгож байгаа сансар ертөнц нь зөвхөн тоологдошгүй сансар ертөнцийн дундын нэг жижиг сансар ертөнц юм, бид хялбараар сансар ертөнц гэж ярьдаг. Бидний энэ сансар ертөнцийн удаа болгонд маш их үе өнгөрсөний дараа, бүгдэд нь нэг сансар ертөнцийн том гай гамшиг болдог. Энэ гайнд сансар ертөнцийн бүх зүйлийг, гариг ч хамаарч бүгд сүйтэх болно, сансар ертөнцийн бүх амь бүгд сүйтэх болно. Сансар ертөнцийн хөдөлгөөн бас зүй тогтолтой, бидний энэ удаагийн сансар ертөнцөд зөвхөн хүн төрөлхтөн муу болчихсон юм биш, маш олон амь нь аль хэдийн нэг байдлыг харсан, одоогоор яривал, энэ сансар ертөнцийн орон зайнд аль хэдийн хүчтэй дэлбэрэлт болсон. Одоогийн одон орны шинжлэх ухаанд харагдахгүй, яагаад гэвэл бид одоогийн хамгийн том дурангаар харахад, харсан байдал нь 150,000 туяа жилийн өмнөх зүйл юм. Одоогийн тэнгэр гаригийн өөрчлөлтийг харахыг хүсвэл, тэр 150,000 туяа жилээс хойш харвал харагдана, тэр бол маш их хол юм.

Одоо бүх сансар ертөнцөд аль хэдийн маш их том өөрчлөлт гарсан, аливаа иймэрхүү өөрчлөлт гарахад, бүх сансар ертөнцийн амь бүгд устахад хүрнэ, бүүр устах байдалд хүрнэ. Удаа бүрт ийм байдал гарахад, бүгд сансар ертөнцийн дундын урьд нь оршиж байсан тэр мөн чанар ба дотрын бие бодийг бүгдийг нь дэлбэлээд байхгүй болгодог, бараг бүгд дэлбэрч үхдэг, гэхдээ удаа болгонд бүгдийг нь юу ч үгүй дэлбэлээгүй. Шинэ сансар ертөнцийг маш их өндөр аугаа гэгээрэгч нар шинээр байгуулж босгосоны дараа, дотор нь зарим дэлбэрч үхээгүй зүйлүүд байгаа. Аугаа гэгээрэгч нар энэ сансар ертөнцийг байгуулахад тэр өөрийнхөө мөн чанарын дагуугаар, өөрийнхөө шалгуураар энэ сансар ертөнцийг байгуулдаг, иймээс өмнөх үеийн сансар ертөнцийн мөн чанартай адилгүй.

Дэлбэрч үхээгүй нь, хуучны тэр мөн чанараар, тэр ёсоор энэ сансар ертөнцөд үйлийг хийдэг. Шинэ байгуулсан энэ сансар ертөнц нь шинэ сансар ертөнцийн мөн чанараар, ёсоор үйлийг хийдэг. Иймээс дэлбэрч үхээгүй нь сансар ертөнцийн ёсыг үймүүлэх мангас болдог. Гэхдээ тэр ч тийм муу биш, тэр зөвхөн өмнөх үеийн сансар ертөнцийн мөн чанарын дагуугаар үйлийг хийдэг, энэ бол хүмүүсийн ярьж байгаа тэнгэрийн мангас юм. Гэхдээ тэр энгийн хүнийг сүрдүүлэн айлгахгүй, тэр үндсэндээ хүнийг хохироохгүй, тэр зөвхөн өмнөх ёсоор үйлийг хийдэг. Урьд нь үүнийг энгийн хүнд мэдэгдүүлэхгүй, би хэлье, Рулай давхаргаас маш их өндөрт гарсан Будда маш их олон байдаг, тэр мангас нь юу вэ, харьцуулж харахад маш их жижигхэн. Хөгшрөх, өвчлөх, үхэх бас нэг янзын мангас юм, гэхдээ энэ ч гэсэн сансар ертөнцийн мөн чанарыг сахин хамгаалахын тулд үүссэн юм.

Будда шашинд зургаан замын тойргыг ярьдаг, нэг асуур замны асуудал яригддаг, үнэндээ энэ нь өөр орон зайн био юм, гэхдээ хүний мөн чанар оршдоггүй. Аугаа гэгээрэгчид харахад, тэр нь маш их доогуур зүйл юм, ямар ч чадал байхгүй, гэхдээ энгийн хүний нүдэнд маш аймар харагддаг, тэр бага сага энергитэй, тэр энгийн хүнийг араатны аймаг гэж үздэг, иймээс хүнийг идэх дуртай. Энэ хэдэн жилд, тэр бас гарч ирж бясалгал зааж байгаа. Тэр юу вэ, тэр хүн шиг янзтай гэж үү? Маш их аймар, түүний зүйлийг сурчихвал, тэнд нь очоод тэдэнтэй нэг төрөл болно. Зарим хүн бясалгахдаа, бодол нь ариун биш, түүний бодолтой нийцэхэд, тэр ирж чамд заана. Нэг зөв зуун бурууг дардаг, чи хөөцөлдөхгүй байхад, хэн ч чамайг хөдөлгөж зүрхлэхгүй. Чамаас муу бодол үүсчихвэл, муу зүйлийг хөөцөлдвөл, тэр ирж чамд тусалдаг, чи мангасын замд бясалгаад орчихдог, ийм асуудал гардаг.

Бас ийм нэг байдал байдаг, санамсаргүйгээр буруу ном хичээллэчихдэг. Санамсаргүйгээр буруу ном хичээллэх нь юу гэсэн үг вэ? энэ бол хүн мэдээгүйгээс буруу ном хичээллэчихдэг. Энэ зүйл маш их түгээмэл, маш олон. Миний тэр өдөр ярьсантай адил, маш олон хүн бясалгал хийхдээ бодол нь ариун биш, чи түүнийг тэнд багана зогсолтоор зогсож байхыг нь харсан, ядраад гар нь чичирээд, хөл нь ч чичирээд. Гэхдээ түүний тархи нь тайван байгаагүй, тэр ингэж бодсон: юмны үнэ өсөх гэж байна, би очоод жоохон юм авая, бясалгал хийж дуусаад би очоод авна, тэгэхгүй бол үнэ нь өсчихнө. Зарим хүн ингэж боддог: ажлын газар байр өгч байгаа, энд миний байр байна уу үгүй юү? Байр хувааж өгч байгаа хүн надад их муу. Улам бодоод л улам уурлана, тэр лавтай надад байр өгөхгүй байх, би түүнтэй яаж тэрсэлдэх вэ...... юуг л бол юуг бодно. Миний ярьсантай адил, тэр гэрийн асуудлаас улсын том зүйл хүртэл үглэнэ, уурлуулах зүйл ярихад улам ярьж улам уурлана.

Бясалгавал буянаа анхаарах ёстой, бид бясалгахдаа, чи сайн зүйл бодохгүй, бас муу зүйл ч бодож болохгүй, хамгийн сайн нь юу ч бодохгүй байх юм. Яагаад гэвэл доод давхаргад бясалгахад суурь байгуулах болно, мөн энэ суурь нь маш их чухал нөлөө гаргадаг, яагаад гэвэл хүний бодлын хөдөлгөөн нэг зохих нөлөөг гаргадаг. Та бүгд боддоо, гон дотор чинь ямар зүйл нэмэгдсэн бэ, чиний бясалгаж гаргасан тэр зүйл нь сайн байж чадах юм уу? Тэр хав хар биш гэж үү? Хэр их хүн ийм бодолтойгоор бясалгаж байгаа вэ? Чи бясалгаад байхад яагаад өвчин чинь эдгэрээгүй вэ? Бясалгал хийх газарт зарим хүн тэдгээр муу зүйлийг боддоггүй, гэхдээ үргэлж л гон чадварыг хүсэх, энэ зүйлийг хүсэх тэр зүйлийг хүсэх гээд л, янз бүрийн санаа бодолтой, янз бүрийн маш хүчтэй хүслээр бясалгаж байдаг. Үнэндээ, аль хэдийн санамсаргүйгээр буруу номыг хичээллэчихсэн юм, чи түүнийг буруу ном хичээлчихлээ гэвэл, тэр баяртай биш болно: надад тэр том чигон багш заасан. Тэгэхдээ тэр том чигон багш чамд буяныг анхаар гэж ярьсан, чи анхаарсан юм уу? Чи бясалгахдаа, үргэлж муу бодлыг оруулдаг, чи хэлдээ чи сайн зүйлийг хичээллэж гаргаж чадах юм уу? Ийм л асуудал юм, энэ нь санамсаргүйгээр буруу номыг хичээллэчихдэг, маш их түгээмэл байдаг.

Эр эм хос бясалгал

Бясалгалын оронд ийм нэг бясалгалын арга байдаг, эр эм хос бясалгал гэдэг. Та бүгд магадгүй Түвдийн нууц бүлэгтний бясалгалын аргын дунд харж байсан байх, сийлсэн Буддын хөрөг эсвэл зурсан зурганд, эрэгтэй нь эмэгтэйгээ тэвэрч бясалгаж байдаг. Мөн эрэгтэйн бие нь заримдаа Будда хэлбэртэй, нүцгэн эмэгтэйг тэвэрчихсэн байдаг; бас Буддын хувирсан биетэй байдаг, хувираад үхрийн толгойтой адууны нүүртэй Доржзодов дүрст хувирдаг, эмэгтэйн биеийг тэвэрсэн, бас нүцгэн. Яагаад ийм байдаг вэ? Бид эхлээд та бүгдэд энэ асуудлыг тодорхой яръя. Бидний дэлхийд, зөвхөн бидний хятадад Күнзийн суртахуун нөлөөлсөн юм биш, бид бүх хүн төрөлхтөн, урьд хэдэн зууны эртний үеийн, хүн төрөлхтний ёс суртахууны төсөөлөл бараг бүгд адил байсан. Иймээс энэ бясалгалын арга үнэндээ бидний энэ дэлхийгээс эх сурвалжтай юм биш, тэр бол өөр од гаригаас ирсэн, гэхдээ энэ аргаар үнэндээ бясалгаж болно. Энэ бясалгалын арга нь тэр үед Хятадад тараж ороход, тэр эр эм хос бясалгал ба зарим нууцаар бясалгах хэсэг байсан учраас, Хятад хүн хүлээж авч чадаагүй, иймээс Тань хаант төр Хуйчань жилдээ Хань газрын хаан устгасан. Түүнийг Хань нутагт тарахыг зөвшөөрөөгүй, тэр үед үүнийг Тань нууц гэдэг байсан. Гэхдээ тэр Түвдийн тийм нэг онцгой орчинд, онцгой газарт, уламжлагдсан. Яагаад ингэж бясалгаж байгаа вэ? Эр эм хос бясалгалын зорилго нь билгийг цуглуулж аргыг нөхөх, аргыг цуглуулж билгийг нөхөх, хоорондоо нөхөж хоорондоо бясалгадаг, тийм нэг арга билэг тэнцвэртэй болох зорилготой юм.

Та бүгд ингэж мэднэ, Буддизм байсан ч, Бумба байсан ч, ялангуяа Бумбын арга билэг суртахуун нь хүний биед угаасаа арга билэг оршдог гэж ярьдаг. Учир нь хүний биед арга билэг оршноос, хүний биеэс янз бүрийн гон чадвар, бясалгасан нялх хүүхэд, сахиусан хүүхэд, номын бие гэх мэт амь бодийг бясалгаж гаргадаг. Яагаад гэвэл арга билэг оршдог, иймээс маш олон амьтай бодийг бясалгаад гаргаж чаддаг. Эрэгтэй бие байсан ч эмэгтэй бие байсан ч хамаагүй, бүгд адилхан, Үрлийн талбайн тэр талбайнд үүсч болно, энэ яриа нь маш ёс зүйтэй юм. Бумба үргэлж дээд биеийг арга гэж үздэг, доод биеийг билэг гэж үздэг; бас зарим нь ард нурууг арга, урд талыг билэг гэж үздэг; мөн зарим нь хүний биеийн зүүн талыг арга, баруун талыг билэг гэж үздэг. Хятадад эр зүүн, эм баруун гэдэг яриа байдаг, бас үүнээс үүссэн, маш их ёс зүйтэй. Яагаад гэвэл хүний биед угаасаа арга билэг оршдог, арга билэг хоорондын нөлөөнд, бие нь өөрөө арга билгийг тэнцвэртэй болгож чадна, мөн маш олон амь бодийг үүсгэж гаргаж чадна.

Ингээд ийм нэг асуудлыг тайлбарлалаа, бид нар эр эм хос бясалгалын аргыг хэрэглэхгүй, адилхан маш өндөр давхаргад бясалгаж болно. Хэрэв эр эм хос бясалгах бясалгалын аргыг хэрэглэх юм бол, хэрэв сайн барьж чадахгүй бол, мангасын аманд орно, буруу ном болчихно. Маш өндөр давхаргад нууц бүлэгт эр эм хос бясалгалыг хэрэглэх бодолтой бол, заавал энэ хувраг, ламд бясалгаад маш өндөр давхаргад хүрнэ. Тэр үед түүний багш түүнийг дагуулаад энэ аргаар бясалгана, яагаад гэвэл түүний зан авир нь маш өндөр, тэр сайн барьж чадна, гажуу зүйлд орохгүй. Мөн зан авир нь маш доогуур байгаа хүн туйлаас хэрэглэж болохгүй, хэрэглэчихвэл буруу номонд орчихно, энэ нь лавтай юм. Яагаад гэвэл зан авир нь өндөр биш, энгийн хүний байдалд хүсэх сэтгэлээ орхиогүй, садар самуун бодлоо орхиогүй, зан авирын хэмжээ нь тэнд байгаа, нэг л хэрэглэчихвэл гажуу зүйл болохыг батална. Иймээс бид ингэж ярьсан, хамаагүй доод давхаргад тараахад, үүнийг буруу ном тарааж байна гэдэг.

Энэ хэдэн жилд нэлээд олон чигон багш нар эр эм хос бясалгалыг зааж байгаа. Ямар хачин юм бэ? Бумбад бас эр эм хос бясалгах арга гарсан, гэхдээ саяхнаас гарсан биш, Тань хааны үеэс гарч ирсэн. Бумбад яагаад эр эм хос бясалгах арга гарсан бэ? Бумбын Тайжын суртахуун, биеийг нэг жижиг сансар ертөнц гэдэг, угаасаа арга билэгтэй. Жинхэнэ ариунаар тараасан аугаа ном бүгд нэг маш хол үеийн уламжлалыг өнгөрөөсөн байдаг, хамаагүй өөрчлөх, хамаагүй янз бүрийн зүйлийг оруулахад энэ номын үүдний зүйлийг будилаантуулна, түүнийг бясалгахад нь гэгээрэх зорилгод хүрүүлэхгүй болно. Иймээс тэр бясалгалд эр эм хос бясалгах зүйл байхгүй бол, яасан ч битгий оруулж бясалга, хэрэглэвэл, буруу зүйл гарч, асуудал гарна. Ялангуяа бидний Фалунь Дафагийн энэ номын үүдэнд, эр эм хос бясалгал байхгүй, үүнийг ч ярихгүй. Энэ асуудлыг, бид ингэж л үздэг.

Зан авир, амь хос бясалгал

Зан авир, амь хос бясалгалын энэ асуудлыг аль хэдийн та бүгдэд тодорхой ярьсан. Зан авир, амь хос бясалгал бол зан авирыг бясалгахаас гадна, мөн амийг бясалгадаг, өөрөөр яривал, өөрийнхөө биеийг өөрчилдөг. Өөрчлөх явцад, хүний эс аажмаар дээд энерги бие бодиор орлогдоход, хөгширөлтийг бууруулна. Биеэ улам залуу хүний чигрүү ухруулна, аажмаар ухруулна, аажмаар хувирна, эцэст нь дээд энерги бие бодиор бүр мөсөн орлогдоход, энэ хүний бие аль хэдийн бүр мөсөн өөр нэг бие бодийн биед хувирдаг. Тэр янзын бие нь миний ярьсанаар таван мах бодиос гараад, таван мах бодид байхгүй болдог, түүний бие нь нэг мууддаггүй бие болдог. Хийдэд бясалгахад зөвхөн сэтгэлийг бясалгадаг, иймээс хөдөлгөөнийг ярихгүй, амийг бясалгахыг ярихгүй, тэр нирваанийг ярьдаг. Шагжамүнигийн заасан арга нирваанийг л ярьдаг, үнэндээ Шагжамүни өөрөө өндөр гүн аугаа номтой, өөрийнхөө биеийг дээд энерги бие бодиор хувиргаад авч явж чадах байсан. Тэр ийм бясалгалын аргыг үлдээхийн тулд, тэр өөрөө нирваалсан. Тэр яагаад ингэж зааж байгаа вэ? Тэр хүнийг хамгийн их хэмжээгээр зууралдсан сэтгэлийг нь орхиулахын тулд, бүгдийг нь орхиулна, эцэст нь биеэ ч гэсэн орхино, бүх сэтгэл нь бүгд байхгүй болно. Тэр хүнийг хамгийн их хэмжээгээр ийм байдалд хүргэхийн тулд, нирвааний энэ замаар явсан, иймээс үе үеийн хувраг бас нирвааний энэ замаар явсаар ирсэн. Нирваань бол хувраг үхэхэд, махан биеэ хаяснаар, өөрийнх нь сүнс нь гонтойгоо дээшээ явах юм.

Бумба гол нь амийг бясалгадаг, яагаад гэвэл тэр шавийг сонгодог, бүх амийг аврахыг ярихгүй, түүнтэй тааралдсан хүн маш их сайн байдаг, иймээс тэр арга увидасын талаарх зүйлийг ярьдаг, тэр амийг яаж бясалгах асуудлыг ярьдаг. Мөн Буддизм энэ тусгай тогтсон бясалгалын арга дээр, ялангуяа Будда шашны энэ бясалгалын аргад үүнийг ярьж болохгүй. Гэхдээ бүгдийг нь ярихгүй юм биш, маш олон өндөр гүн Буддизмын аугаа номын дунд бас ярьдаг, бидний энэ номын үүдэнд ярина. Бидний Фалунь Дафагийн энэ үүд өөрийнхөө биеийг ч авна, бясалгасан нялх хүүхдийг ч авна, энэ хоёр бол ялгаатай юм. Бясалгасан нялх хүүхэд ч гэсэн нэг янзын дээд энерги бие бодиор бүтээгдсэн бие юм, гэхдээ тэр бидний энэ орон зайд хамаагүй илэрч болохгүй, мөн энэ орон зайнд урт хугацаагаар энгийн хүнтэй адил хэлбэрийг хадгалах бодолтой байвал, заавал бид өөрийнхөө биетэй байх болно. Иймээс энэ бие хувирсаны дараа, түүний эс дээд энерги бие бодиор орлогдсон ч гэсэн, түүний молекулын жагсах дэс дараанд өөрчлөлт гардаггүй, иймээс харахад энгийн хүний биетэй бараг адилхан. Гэхдээ бас ялгаатай, өөрөөр яривал, энэ бие өөр орон зайд орж чаддаг.

Зан авир, амь хос бясалгах бясалгал нь, гаднаасаа хүнд маш залуу гэж мэдрэгддэг, энэ хүнийг харахад өөрийнх нь жинхэнэ наснаас маш их хол зөрөөтэй. Нэг өдөр нэг хүн надаас асуусан: багшаа, намайг хардаа би хэдтэй байна? Үнэндээ, тэр бараг дал хүрэх гэж байсан, гаднаас нь харахад дөнгөж дөч гарам настай. Үрчлээс байхгүй, нүүрэн дээр нь нэг толбо ч байхгүй, цагаан царайн дээрээ улаан туяатай, түүнийг бараг дал хүрч байгаа гэхэд үнэмшимээргүй. Бидний Фалунь Дафаг бясалгаж байгаа хүнд ийм байдал гардаг. Нэг инээдэмтэй зүйл яръя, залуу охидууд дандаа гоо сайханд орох дуртай, арьсаа цагаан байлгах, гоё байлгах хүсэлтэй. Би хэлбэл, чи жинхэнэ зан авир, амь хос бясалгалаар бясалгавал, жамаараа ийм байдалд хүрнэ, чи гоо сайханд орох хэрэггүйг батална. Энэ талын жишээг бид ярихаа больё. Хуучин янз бүрийн ажил төрөлтэй настай хүмүүс нэлээд их байсан учраас, хүмүүс намайг залуу хүн гэж үздэг, одоо гайгүй болсон, янз бүрийн ажил төрөлтэй залуучууд нэлээд их. Үнэндээ би ч тийм залуу биш, тавин нас руу явж байна, одоо 43 настай.

Номын бие

Будда хөргөнд яагаад нэг орон байдаг вэ? маш олон хүн үүнийг тайлбарлаж чаддаггүй, зарим хүн ингэж ярьдаг: Буддын хөрөг дээр нэг орон байгаа, учир нь хувраг Буддын хөргийг харж ном уншнаас үүсдэг, өөрөөр яривал хувраг харж бясалгасанаас гарсан орон. Хувраг бясалгасан ч, хэн ч бясалгасан, энэ энерги нь тарсан байдалтай байдаг, зөвхөн нэг зүг рүү биш, Будда өрөөний бүхэл шалан дээр, таазан дээр, ханан дээр бүгдэд дээр нь адил оронтой байх ёстой. Тэгвэл яагаад зөвхөн Буддын хөрөг дээрх орон тийм хүчтэй вэ? Ялангуяа ууланд, эсвэл аль нэг агуйнд, эсвэл хадан дээрх сийлсэн Будда хөргөн дээр, үргэлж нэг орон оршдог. Яагаад ийм орон гардаг вэ? Зарим хүн ингэж ч, тэгэж ч тайлбарладаг, яасан ч тайлбарлаж чаддаггүй. Үнэндээ Буддын хөрөг дээрх нөгөө орон бол Буддын хөрөг дээр нэг гэгээрэгчийн номын бие байгаа учраас юм. Тэр гэгээрэгчийн номын бие тэнд байж байгаа, иймээс түүнд энерги байдаг.

Шагжамүни ч, Гуанень бодиства ч, хэрэв түүхэнд үнэндээ ийм хүн байсан бол, та бүгд боддоо, тэр бясалгахад, тэр бас бясалгаж байгаа хүн биз дээ? Хүн бясалгаад гурамсан ертөнцийн номоос гараад маш өндөр нэг давхаргад хүрсэний дараа, номын бие нь үүсдэг. Номын бие хүний үрлийн талбайд үүсдэг, номоор ба гоноор бүтээгдсэн юм, өөр орон зайд илэрч гардаг. Номын бие түүний өөрийн маш том хүч чадварыг бүрдүүлдэг, гэхдээ номын биений ухаан, номын биений бодол санаа нь эзэн биенд хязгаарлагддаг. Гэхдээ номын бие өөрөө бас нэг бүр тусгай, үнэн, бодгаль биетэй амь, иймээс бас өөрөө тусгайгаар янз бүрийн зүйлийг хийж чадна. Номын биений хийдэг зүйл нь хүний эзэн бодол нь хийх бодолтой зүйлтэй адилхан, яг адилхан. Тэр зүйлийг өөрөө хийвэл бас тэгэж хийнэ, номын бие хийвэл бас тэгэж хийнэ, энэ бол бидний ярьж байгаа номын бие юм. Би ямар нэг зүйл хийвэл, жишээ нь жинхэнэ бясалгаж байгаа шавьд биеийг нь янзлахад, бүгдийг нь миний номын бие хийдэг. Яагаад гэвэл номын бие энгийн хүний тийм биетэй байхгүй, өөр орон зайд илэрдэг. Энэ амь бодь нь бас тогтмол биш, өөрчлөгддөг, тэр том жижигээр хувирч чаддаг. Заримдаа тэр маш их том, томроод номын биеийн толгой нь ч бүрэн харагдахгүй; заримдаа маш их жижиг болж хувирдаг, жижигрэхдээ эснээс ч жижиг болдог.

Бурхан амилах нь

Үйлдвэрт үйлдвэрлэсэн бурхны хөрөг зөвхөн л нэг урлагийн бүтээгдэхүүн юм. Бурхан амилах нь Буддын номын биеийг урин ирүүлж Буддын хөрөг дээр буулгадаг, дараа нь, Буддын хөргийг энгийн хүний дунд нэг хэлбэртэй бие болгож тахина. Бясалгаж байгаа хүн энэ бишрэх сэтгэлтэйгээр бясалгахдаа, Буддын хөргөн дээрх номын бие түүнд номыг хамгаалж өгдөг, түүнийг харж хамгаалж байдаг, энэ нь бурхан амилах жинхэнэ зорилго юм. Зөвхөн жинхэнэ бурхан амилах ёсон дээр ариун бодлыг гаргавал, маш өндөр давхаргын аугаа гэгээрэгч байвал, эсвэл маш өндөр давхаргад бясалгаж байгаа ийм чадалтай хүн байвал л энэ зүйлийг хийж болно. Хийдэд Буддын хөргөнд бурхан амилуулна гэдэг, бурхан амилаагүй Буддын хөрөг нь увидасгүй гэж ярьдаг. Одоогийн хийддэхь хувраг, тэдгээр жинхэнэ их багш нар, бүгд үгүй болсон. "Соёлын их хувьсгал"-ын дараа, тэдгээр жижиг хуврагын заримд нь жинхэнээр зааж уламжлаагүй, одоо хамба болсон, маш олон зүйл уламжлалаа алдсан. Бурхан амилуулж юу хийх юм? гэж түүнээс асуувал, тэр ингэж ярина: бурхан амилана, Буддын хөрөг увидастай болно. Бодитоор яаж увидастай болдгыг, тэр ч тодорхой ярьж чадахгүй. Иймээс тэр зөвхөн л ёс хийж байгаа, Буддын хөргөн дотор нэг жижиг ном тавиад, дараа нь түүнийг цаасаар нааж, түүнийг харж ном уншина, тэгээд тэр бурхан амилчихлаа гэж хэлнэ. Гэхдээ бурханыг амилуулж чадсан юм уу үгүй юм уу? Тэгвэл түүнийг яаж ном уншихыг нь харна. Шагжамүни ариун бодлыг ярьдаг, нэг сэтгэлээр будилаангүйгээр ном унших ёстой, жинхэнэ түүний бясалгаж байгаа тэр номын үүдний дэлхийн доргионыг гаргаж чадвал, гэгээрэгчийг даллаж ирүүлнэ. Тэр гэгээрэгчийн номын бие нь нэг дээш гарахад, бурхан амилах зорилгод хүрнэ.

Зарим хувраг тэнд ном уншдаг, гэхдээ дотроо ингэж боддог: аяар бурхан амиласаны дараа надад хэдийг өгөх бол. Эсвэл ном уншиж байхдаа бодоод л: хэн хэн надад их муу. Түүний тэнд бас бие биеэ чаддаг, одоо номын төгсгөлийн үе, ийм байдлыг хүлээн авахгүй ч гэсэн болохгүй, бид нар энд Буддын шашныг шүүмжилж байгаа юм биш, номын төгсөлтийн үед зарим хийдүүд ариун биш болсон. Тэр толгойдоо эдгээр зүйлийг бодоход, ийм муу бодол гарахад, нөгөө гэгээрэгч ирэх юм уу? Үндсэндээ бурхан амилуулах зорилгод хүрч чадахгүй. Гэхдээ бас туйлаас биш, бас зарим сайн хийд ба бумбын хийд байдаг.

Би нэг хотод нэг хуврагыг харсан, гар нь хав хар. Нэг номыг Буддын хөргөн дотор чихээд, наачихаад, аман дотроо хэдэн үг үглээд бурхан амиласан гэсэн. Дахиад нэг Буддын хөрөг аваад, дахиад хэдэн үг үглээд, нэг бурхан амилуулахад дөчин юань гэнэ. Одоогийн хувраг үүнийг ч таваар болгосон, Буддын хөргөнд бурхан амилуулахыг мөнгөтэй болох зүйлээ болгосон. Миний харснаар бурхан амилаж чадаагүй, үндсэндээ бурхан амилаж чадахгүй, одоогийн хувраг яаж ийм зүйл хийж чадаж байнаа. Би бас ямар зүйл харсан гээч? Хийд дотор нэг хүн байсан, харахад нэг сүсэгтэн юм шиг, Буддын хөргөнд бурхан амилуулна гэж яриад, тэр нэг толь аваад нарлуу тусгаад, туяаг нь Буддын хөрөг рүү чиглүүлсэн, тэр бурхан амиласан гэж хэлсэн. Ийм инээдэмтэй хэмжээнд хүрсэн! Өнөөдөр Буддын шашин ийм байдалд хөгжсөн, энэ нь бас маш их түгээмэл байдал юм.

Нанжинь хотод зэсээр нэг том Буддын хөрөг хийж, Гонгконгын Даюү ууланд байрлуулсан, маш их том Буддын хөрөг. Бүх дэлхийд маш их хувраг нар Буддын хөрөгт бурхныг амилуулахаар ирсэн, нэг хувраг нь нэг толь аваад нарлуу харуулж, туяагаа Буддын нүүрэн дээр тусгаад бурхан амилаж байна гэсэн. Тийм том сүрлэг цуглаанд, тийм нарийн байдалд ийм зүйл хийсэн, миний бодлоор ёстой их гунигтай!Шагжамүнигийн ярьсан нь аргагүй: номын төгсгөлийн үед, хувраг нар өөрийгөө аварахад хэцүү, хүнийг аврах бүүр ч хэцүү. Бас маш олон хувраг өөрийнхөөрөө Буддын номыг тайлбарласан, Ванму хатны ном ч хийдийн дотор орчихсон байх шиг, Буддын шашны номын биш зүйлүүд бас хийдийн дотор орчихсон, эмх замбараагүй болчихсон, одоо маш замбараагүй. Мэдээж, жинхэнэ бясалгаж байгаа хувраг бас байгаа, бас муугүй. Бурхан амилуулах үнэндээ бол гэгээрэгчийн номын биеийг урьж Буддын хөргөн дээр ирүүлж, бурханг амилуулдаг юм.

Тэгвэл энэ Буддын хөргөнд Будда амилаагүй байвал тахиж болохгүй, тахичихвал маш их айхтар хор уршиг гарна. Ямархуу айхтар хор уршиг гарах вэ? Одоо бид хүний бие судлалын шинжлэх ухаанд ингэж олж мэдсэн, бид хүний бодол, хүний тархины сэтгэхүй нь нэг янзын бие бодийг үүсгэж чадна. Бид маш өндөр давхаргаас харахад тэр үнэндээ нэг янзын бие бодь юм, гэхдээ энэ бие бодь бидний одоо судалж олж харсантай адил тийм тархины цахилгаан долгион хэлбэртэй биш, мөн нэг янзын бүрэн бүтэн тархины хэлбэртэй юм. Жирийн үед энгийн хүн юм бодоход гарсан нь тархины хэлбэрийн зүйл, тэр энерги байхгүй учраас, гарч ирсэний дараа богино хугацаанд гээгдчихдэг, харин бясалгаж байгаа хүний энерги хадгалагдах хугацаа нь их урт байдаг. Энэ Буддын хөрөг үйлдвэрлэгдэж гарахдаа бодолтой байсан гэж хэлж байгаа юм биш, байхгүй. Заримд нь бурхан амилаагүй, тэр хийдэд аваад очисон ч Буддыг амилуулах зорилгод хүрэхгүй. Хэрэв ямар нэг хуурамч чигон багшаар, буруу зам гажуу ёсын хүнээр бурхан амилуулбал, тэр бүр ч аюултай, үнэг, торго хөргөн дээр буучихна.

Тэгвэл бурхан амилаагүй Буддын хөрөг байвал, чи очоод нэг тахихад, тэр маш их аюултай. Ямар хэмжээнд хүртлээ аюултай гэж байгаа вэ? Би хэлсэн, хүн төрөлхтөн өнөөдөр хүртэл хөгжчихөөд, бүх юм нь гутаагдаж байна, бүх нийгэм, бүх сансар ертөнцийн бүх зүйл бас хойно хойноосоо гутаагдаж байна, бидний энгийн хүний дундын бүх зүйлийг хүн өөрөө бий болгосон. Ариун номыг хүсэх, ариун замаар явахыг хүссэн ч маш хэцүү, хаана хаанагүй саадтай. Буддаас гуйя гэхэд, хэн Будда вэ? Гуйсан ч маш их хэцүү. Үнэмшихгүй бол би яръя: нэгдэхь хүн хэрэв бурхан амилаагүй Буддын хөрөгт мөргөхөд баларчихна. Одоо Буддад мөргөдөг хүний хэдэн нь сэтгэлдээ Буддаас гуйж бясалгаад үр дүнтэй болохыг хүсдэг вэ? ийм хүн маш их цөөхөн. Ихэнх хүний Буддад мөргөдөг зорилго нь юу вэ? Гамшигаа үгүй болгох, зовлонгоо тайлах, баян болох, эдгээр зүйлийг л хүсдэг. Энэ нь Буддын шашны номын доторх зүйл юм уу? Үндсэндээ ийм зүйл байхгүй.

Буддад мөргөж байгаа хүн хэрэв мөнгө гуйвал, Буддын хөргөнд нэг мөргөхөд, эсвэл Гуанень Бодиства хөрөг, эсвэл Рулай Будда хөргөнд ярина: надад туслаж баян болгооч. Ээ золиг оо, нэг бүрэн бүтэн бодлыг үүсгэчихлээ. Тэр Буддын хөрөгт хандаж мөргөсөн, иймээс гэнэт энэ Буддын хөргөн дээр буусан. Өөр орон зайны энэ бие нь, том жижиг болж чадна, энэ биен дээр буучихаад, энэ Буддын хөрөг тархитай, бодолтой болсон, гэхдээ бие нь байхгүй. Өөр хүн бас мөргөнө, мөргөөд мөргөөд, түүнд тодорхой хэмжээний энерги өгнө. Ялангуяа бясалгаж байгаа хүнд бүр ч аюултай, мөргөхөд аажмаар түүнд энерги өгнө, түүнд нэг хэлбэртэй бие үүснэ, гэхдээ энэ хэлбэртэй бие нь өөр орон зайд бий болдог. Бий болсоны дараа тэр өөр орон зайд оршдог, тэр сансар ертөнцийн жоохон ёсыг мэдэж чадна, иймээс тэр хүнд жоохон зүйл хийнэ, ингэхэд түүнд бас нэг жоохон гон үүснэ, гэхдээ тэр хүнд туслах юм бол үнэ өртөгтэй, нөхцөлтэй. Өөр орон зайд түүний хөдөлгөөн нь чөлөөтэй, энгийн хүнийг маш их чөлөөтэй хязгаарлачихдаг. Энэ хэлбэртэй бие нь Буддын хөргийн хэлбэртэй яг л адилхан, нэг хуурамч Гуанень бодиства, хуурамч Рулай Буддад мөргөснөөс бий болгодог, хүн мөргөсөнөөс бий болгодог, Буддатай яг адилхан, Буддын хэлбэртэй. Хуурамч Будда, хуурамч Бодиствагын бодол нь маш их муу, мөнгө л хүсдэг. Тэр өөр орон зайд үүсээд, тэр бодолтой болдог, тэр жоохон ёсыг мэддэг, их муу зүйл хийж зүрхлэхгүй, гэхдээ багахан шиг муу зүйл хийж зүрхлэнэ. Заримдаа бас хүнд тусална, хүнд туслахгүй бол бүр гажуу болчихвол, түүнийг устгана. Яаж туслах вэ? Тэр хүн ингэж ярина: Будда минь надад туслаарай, манай гэрийн нэг маань өвчтэй болсон. За, чамд туслая. Тэр чамаар хандивын хайрцганд мөнгө хийлгүүлнэ, түүний бодол нь мөнгө л авах юм. Нөгөө хандивын хайрцганд ахиухан мөнгө хийчихвэл, чиний өвчнийг хурдхан шиг эдгээнэ. Учир нь тэр тодорхой хэмжээний энергитэй, өөр орон зайд тэр энгийн хүнийг удирдаж чадна. Ялангуяа гонтой хүн мөргөхөд, бүр ч аюултай. Бясалгаж байгаа хүн юу гуйх вэ? Мөнгө гуйна гэж үү. Та бүгд боддоо, бясалгаж байгаа хүн эд мөнгө гуйж юу хийх юм? Гэрийнхээ хүнд гай ба өвчнийг нь үгүй болгоё гэж гуйсан ч гэр бүлийн хайранд зууралдсан болно. Өөр хүний хувь заяаг удирдах хүсэлтэй байх юм, хүн болгон өөрийн гэсэн хувь заяатай ш дээ!Чи түүнд мөргөнө, нуршин ярина: надад туслаад баян болгоод өгөөч. За, тэр чамд туслана, чамайг түүнээс их мөнгө гуйхыг тэсч ядан хүлээнэ, их гуйг, тэр чиний зүйлийг аль болох ихээр авна, тэнцүү өртгөөр солилцоно. Өөр хүний түүнд өгсөн мөнгө нь хандивын хайрцганд элбэг байгаа, тэр чамаар мөнгө олуулна. Яаж олуулах үү? Үүднээс гараад нэг түрүүвч олуулна, ажлын газар шагнал өгнө, лав л чамд арга бүхнийг хэрэглэж чамаар мөнгө олуулна. Тэр нөхцөлгүйгээр чамд тусалж болохгүй биз дээ? Алдахгүй бол олдохгүй, чиний гоныг авна, тэр гон дутуу эсвэл чиний бясалгаж гаргасан үрэл гэх мэт зүйлийг аваад явна, тэр үүнийг л авдаг.

Эдгээр хуурамч Будда заримдаа маш их аюултай. Бидний зөндөө тэнгэрийн нүд нь нээгдсэн хүмүүс өөрсдийгөө Буддыг харсан гэж үздэг. Нэг хүн ингэж ярьсан, өнөөдөр хийдийн дотроос хэсэг Будда ирсэн, нэг тийм тийм нэртэй Будда, нэг хэсгийг дагуулаад ирсэн. Өчигдөр ирсэн тэр хэсэг ямар янзтай байсан, өнөөдөр ирсэн энэ хэсэг ямар янзтай байгаа, удахгүй явсан, дахиад нэг хэсэг ирсэн гэж ярьсан. Юу вэ? Бүгд энэ төрөлд харъяалагддаг. Тэр жинхэнэ Будда биш, тэр бол хуурамч, ийм төрөл маш их олон.

Хэрэв хийдийн дотор ийм байдал гарвал, бүр ч аюултай. Хувраг түүнд мөргөвөл, тэр хуврагыг хамаарна: Чи надад мөргөсөн биш үү? Чи их тодорхой надад мөргөсөн!За, чи бясалгах хүсэлтэй биш гэж үү? Би чамайг хамаарая, би чамд яаж бясалгахыг зохицуулж өгнө. Тэр чамд зохицуулж өгнө, тэгвэл чи бясалгаад үр дүнтэй болоход, хаашаа бясалгах юм? Тэр бясалгахыг зохицуулсан, дээдэхь аль ч номын үүд авахгүй. Тэр зохицуулсан, иймээс чи ирээдүйд түүнд хамаарагдана. Чи дэмий бясалгасан биш гэж үү? Би хэлье, хүн төрөлхтөн одоо бясалгаад жинхэнэ үр дүнтэй болохыг хүссэн ч маш их хэцүү. Ийм байдал маш их түгээмэл, бидний маш олон хүн нэртэй ууланд Буддын туяаг харсан, ихэнх нь энэ төрлийнх, тэр энергитэй, илэрч гарч чаддаг. Жинхэнэ аугаа гэгээрэгч тийм амар илрэхгүй.

Хуучин газрын Будда, газрын Бумба гэж нэрлэдэг байсан, нэлээд цөөхөн байсан, гэхдээ одоо маш их олон. Тэр муу зүйл хийхэд, дээгүүр бас түүнийг устгана, түүнийг устгахад тэр зугтаад Буддын хөрөг дээр гардаг. Энгийн хүний энэ ёсыг, аугаа гэгээрэгч нар ер нь хамаагүй хөдөлгөхгүй, улам өндөр гэгээрэгч улам энгийн хүний ёсыг сүйтгэхгүй, жоохон ч хөдөлгөхгүй. Гэнэт цахилгаан цохиулж Буддын хөргийг хагалж болохгүй ш дээ, тэр энэ зүйлийг хийхгүй, иймээс түүнийг Буддын хөргөн дээр гарчихвал хамаарахгүй. Түүнийг устгахад тэр мэддэг, тэр зугтдаг. Иймээс чиний харсан Гуанень Бодиства, Гуанень Бодиства мөн үү? Чиний харсан Будда, Будда мөн үү? Хэлэхэд их хэцүү.

Бидний маш олон хүн ийм нэг асуудлыг ургуулан боддог: манай гэрт байгаа Буддын хөрөг яах уу?. Магадгүй маш олон хүн намайг санасан. Сурагчидад бясалгахад туслахын тулд, би чамд ингэж хийж болохыг хэлье: чи миний номыг(учир нь тэр номонд миний зураг байгаа)эсвэл миний зургыг аваад, гартаа Буддын хөргийг бариад, том лянхуа гарын урын байрлалаар хий, дараа нь надаас гуйж байгаа юм шиг, бурханг амилуулахыг багшаасаа гуй. Хагас минутанд асуудлыг шийдчихнэ. Та бүгдэд яръя, зөвхөн бид бясалгаж байгаа хүнд хийж болно, хамаатан саданд сайн найз нөхдөд бурхан амилуулах юм бол нөлөөлөхгүй, бид зөвхөн бясалгаж байгаа хүнд хамаарна. Зарим хүн ингэж ярьдаг: багшийнхаа зургийг найз нөхдийнхөө гэрт тавиад муу ёрыг зайлуулна, би энгийн хүний муу ёрыг зайлуулдаг нь биш. Энэ нь багшийгаа маш их хүндлэхгүй байгаа юм.

Газрын Будда, газрын Бумбын тухай асуудлыг ярихад, бас нэг янзын байдалтай, хятадын дээр үед маш олон хүн ууланд бясалгаж байсан. Яагаад одоо байхгүй болсон бэ? Үнэндээ байхгүй болсон биш, энгийн хүнд мэдүүлэхгүй, жоохон ч багасаагүй, тэдгээр хүмүүс бүгд гон чадвартай. Эдгээр жилд тэдгээр хүмүүс байхгүй болсон юм биш, тэдгээр хүмүүс бүгд байгаа. Одоо дэлхийд хэдэн мянгаараа байгаа, манай оронд нэлээд их байдаг. Ялангуяа тэдгээр нэртэй том ууланд бүгдэд нь байгаа, зарим өндөр ууланд бас байгаа. Тэд гон чадвараар агуйг бөглөсөн, иймээс чамд түүний байгаа нь харагдахгүй. Тэр бясалгахдаа нэлээд удаан, түүний арга нэлээд дорой, тэр бясалгалын гол санааг барьж чаддаггүй. Гэхдээ бид бол шууд хүний сэтгэлрүү заадаг, бид сансар ертөнцийн хамгийн дээд мөн чанарын дагуугаар бясалгана, сансар ертөнцийн тэр хэлбэрийн дагуугаар бясалгана, мэдээж гон хурдан өсдөг. Яагаад гэвэл бясалгалын аргын үүд нь пирамид хэлбэртэй, зөвхөн дунд тал нь гол зам юм. Тэдгээр захын жижиг замнуудад, бясалгаад магадгүй зан авир нь өндөр биш, магадгүй өндөр бясалгаагүй байсан ч гон нь нээгдсэн, гэхдээ жинхэнэ бясалгадаг тэр аугаа замаас маш их хол зөрөөтэй.

Тэр бас шавьд уламжлан заадаг, түүний энэ үүдэнд иймэрхүү л өндөрт бясалгана, түүний зан авир ч гэсэн иймэрхүү л өндөрт байдаг, иймээс тэдний уламжлуулсан шавь нар бүгд л иймэрхүү өндөр лүү бясалгадаг. Улам захтай ойрхон гурамсан ертөнцийн жижиг зам нь улам төвөгтэй байдаг, бясалгалын арга нь бас нарийн төвөгтэй, голыг нь барьж бясалгаж чаддаггүй. Хүн бясалгахад гол нь зан авирыг бясалгана, тэр үүнийг мэдэхгүй, тэр зовлонг амсаад бясалгаж болно гэж үздэг. Иймээс тэр нэг урт хугацааг өнгөрөөгөөд, хэдэн зуун жил, хэдэн мянган жил бясалгаад, тэр ийм жоохон гон гаргасан. Үнэндээ тэр зовлон амссанаас түшиглэж бясалгаж гаргасан биш, тэгвэл яаж бясалгаж гаргасан бэ? Хүнтэй адил, залуу байхдаа зууралдсан сэтгэл маш ихтэй; хөгшрөхөд, он жилийг дагаад, ирээдүйд итгэхгүй болсон, энэ сэтгэл нь жамаараа шатлагдсаар үгүй болсон, энэ жижиг зам бас ийм аргатай юм. Тэр самтат сууснаар, самтын хүчээр, зовлон амссанаар, түшиж дээшээ бясалгахад, гон нь бас дээш явна гэж олж мэдсэн. Гэхдээ тэр өөрийн энгийн хүний зууралдсан сэтгэл нь урт удаан хэцүү он жилүүдэд аажмаар шатлагдсаар байхгүй болсоныг мэдэхгүй, аажмаар нөгөө сэтгэлээ үгүй болгочихоод гон нь дээш өссөн. Бид энэ сэтгэлийг тааруулж чиглүүлэн заана, жинхэнэ энэ сэтгэлрүү заана, наад зууралдсан сэтгэлийг чинь орхиулна, тэгвэл бясалгахад маш их хурдан болно. Би зарим газар очиж байсан, үргэлж эдгээр хүмүүстэй тааралддаг, маш олон жил бясалгасан. Тэр бас ингэж ярьсан: биднийг энд байгааг хэн ч мэдэхгүй, чиний энэ зүйлийг бид хамаарахгүй, үймүүлэхгүй. Энэ нь нэлээд сайн талд харъяалагддаг.

Бас муу тал ч байгаа, мууг нь бид бас шийдвэрлэнэ. Нэг жишээ яръя, би анх Гүйжоу хотод очиж гон заахад, хичээл дээр, нэг хүн намайг хайж ирсэн, түүний өвгөн багш нь надтай уулзая гэсэн, өвгөн багшийг нь хэн хэн гэдэг, олон жил бясалгасан. Би нэг харахад тэр хүн билигийн хийтэй, маш их муу, нүүр нь шав шар. Би түүнтэй уулзахгүй гэсэн, зав байхгүй, татгалзсан. Эцэст нь тэр өвгөн баяртай биш болоод, намайг үймүүлж эхэлсэн, өдөр болгон намайг үймүүлсэн. Би хүнтэй тэмцэлдэх дургүй, надад ч түүнтэй тэмцэлдэх шаардлага байхгүй. Тэр муу зүйлийг ирүүлэхэд би ариутгасан, ариутгасаны дараа, би өөрийнхөө номыг заасан.

Дээр үеийн Мин хаант төрийн үед нэг бясалгадаг хүн байсан, бясалгахдаа биен дээр нь могойн сүнс шингэсэн, сүүлд тэр хүн бясалгаад үр дүнтэй болж чадаагүй үхсэн, тэр могой энэ бясалгадаг хүний биеийг эзэрхсэн, хүний хэлбэрт бясалгасан. Нөгөө хүний өвгөн багш нь хүний хэлбэртэй бясалгасан нөгөө могой байсан. Түүний зан авир нь өөрчлөгдөөгүй учраас, дахиад нэг том могой болон хувирч намайг үймүүлсэн. Би нэг харахад тэр авахын аргагүй, би түүнийг гартаа бариад, маш их хүчтэй нэг гон хэрэглэсэн, хайлах гон гэдэг, түүний доод биеийг хайлуулсан, ус шиг хайлсан, түүний дээд бие нь зугтсан.

Нэг өдөр, Гүйжоу хотын бидний дадлагажуулах газрын дадлагажуулагчийг түүний шавийн шавь нь дуудаад явсан, түүний өвгөн багш түүнтэй уулзана гэсэн. Дадлагажуулагч очсон, агуй руу ороход хав харанхуй юу ч харагдахгүй, зөвхөн нэг дүрс тэнд байгааг нь харсан, нүд нь ногоон туяа гаргаад, нүд нь нээгдэхэд агуй нь гэрэлтэй болж, нүдээ анихад агуй нь хав харанхуй болчихсон. Тэр нутгийн үгээр ярьсан: Ли Хонжи дахиад ирэх гэж байна, энэ удаа бидний хэн нь ч тэр зүйлийг хийхгүй, би алдаа хийсэн, Ли Хонжи хүнийг аврахаар ирсэн. Түүний шавийн шавь түүнээс асуусан: өвгөн багшаа, босоод ирээч, хөл чинь яасан бэ? тэр ингэсэн: би зогсож чадахгүй болсон, миний хөл гэмтсэн. Яаж гэмтсэнийг асуухад, тэр өөрийнхөө үймүүлсэн явцыг ярьж эхэлсэн. Бээжингийн 1993 оны Дорнодын эрүүл мэндийн яармаг үзэсгэлэн дээр тэр дахиад намайг үймүүлсэн. Яагаад гэвэл тэр үргэлж муу зүйл хийж байгаа учраас, тэр миний аугаа номыг заахад гай болсон, би түүнийг бүр мөсөн устгасан. Устгасаны дараа, түүний үүдний ахан дүүс нь, бүгд тэмцэлдэх санаатай. Тэр үед би хэдэн үг ярихад, тэд маш их цочин гайхсан, үхтлээ айсан, хэн ч тэмцэлдэж зүрхлэхгүй болсон, ямар учиртайг нь бас ойлгосон. Тэдний дунд зарим нь бүүр энгийн хүмүүс ч байсан, маш их урт хугацаанд бясалгасан. Энэ нь бурхан амилах асуудлыг ойлгуулах хэдэн жишээ байсан юм.

Ид шидийн анги зүйл

Ид шидийн анги зүйл гэж юу вэ? Бясалгалын оронд, маш олон хүн бясалгал заах явцад, түүнийг ч бас бясалгалын хүрээний зүйл гэж үзэн заан тарааж байгаа, үнэндээ тэр бясалгалын хүрээний зүйл биш. Тэр нэг оньс, тарни, мэргэжил шиг уламжлагддаг. Түүний хэрэглэсэн хэлбэр нь, сахиа зурах, хүж асаах, цаас шатаах, тарни унших гэх мэт, тэр өвчнийг эдгээж чадна, өвчнийг эдгээх арга нь маш их онцгой байдаг. Нэг жишээ яръя, хэн нэгний нүүрэн дээр хатиг гарсан, тэр бийрээр шунханд дүрээд газар дээр тойрог зурна, тойргон дотор нэмэх тэмдэг зурна, энэ хүнийг тойргон дунд зогсоогоод, тэр тарни уншиж эхэлнэ. Дараа нь бийрээр шунханд дүрээд түүний нүүрэн дээр тойрог зурна, зураад л тарниа уншаад л, зурж зурж, хатиган дээр нэг өнгөцхөн хүрнэ, тарни ч уншаад дууссан, сайжирсан гэж хэлнэ. Чи нэг элэхэд, багассан, өвдөхгүй болсон, тэр нөлөө гаргасан. Энэ бага өвчнийг тэр эдгээж чадна, том өвчнийг тэр чадахгүй. Гар өвдвөл яах вэ? Амандаа тарни уншиж эхэлнэ, тэр чамайг гараа гаргаад ир гэнэ, энэ гарын Хэгү сүвэнд нэг үлээнэ, нөгөө гарын Хэгү сүвнээс гаргуулна, нэг жоохон салхийг мэдэрнэ, дахиад элэхэд, тэр тэгэж их өвдөхгүй болсон. Мөн цаас шатаах, сахиа зурах, сахиа наах гэх мэт байдаг, тэр үүнийг л хийдэг.

Бумбын дэлхийн жижиг замд, амийг бясалгахыг ярьдаггүй, харин төлөг үзэх, нутаг ус шинжих, ад чөтгөрийг хөөх, өвчнийг эдгээх гэх мэт юм. Эдгээрийг дэлхийн жижиг замд үргэлж хэрэглэдэг. Тэр өвчнийг эдгээж чадна, гэхдээ түүний хэрэглэсэн арга тийм сайн биш. Тэр ямар нэг зүйлийг хэрэглээд өвчнийг эдгээснийг нь бид ярихгүй, гэхдээ бид аугаа номыг бясалгаж байгаа хүн болохоор үүнийг хэрэглэхгүй, яагаад гэвэл тэр маш доогуур маш муу мэдээлэлтэй байдаг. Хятадын дээр үед өвчнийг эдгээх аргыг анги зүйлээр ялгасан, жишээ нь, яс барих, зүү төөнүүр, массаж, илж барих, цэг дарах, чигон өвчнийг эдгээх, өвсөн эм өвчнийг эдгээх гэх мэт, олон янзаар ялгасан. Өвчнийг эдгээх арга болгон нэг анги зүйл гэдэг, энэ ид шидийн анги зүйл арвангуравдугаарт ордог, иймээс түүний бүтэн нэрийг ид шид арван гуравдахь зүйл анги гэж нэрлэдэг. Ид шидийн анги зүйл нь бидний бясалгалын хүрээний доторх зүйлд харъяалагдахгүй, тэр бясалгаж гаргаж ирсэн гон биш, мөн тэр нэг янзын арга увидас төрлийн зүйл юм.